
Нэг платформ,
хязгааргүй ажиллах боломж
- Масс мессеж: Олон зуун хэрэглэгчид нэгэн зэрэг мессеж илгээж, мэдээллийг хоромхон зуур хүргэнэ.
- Хялбар мессеж: Энгийн мессеж болон Telegram, Viber, Slack зэрэг олон сувгаар харилцагчдад шууд мессеж илгээнэ.
- Хүлээн авагчдын сан: Харилцагчдаа ангилан хадгалж, мессеж хүргэх зорилгоос хамааран сегментчилэн илгээх боломжтой.
- Мессежний загвар: Байнга илгээдэг мессежээ загвар болгон хадгалж, цагаа хэмнээрэй.
.png)
- Мессежийг заавал уншдаг: SMS хүлээн авагчдын 95% нь 3 минутын дотор мессежээ нээж уншдаг.
- Урамшуулал, кампанит ажил: Хямдрал, шинэ бүтээгдэхүүний мэдээллээ зорилтот харилцагчдадаа шууд хүргэнэ.
- Хувийн мэдээлэлтэй мессеж: Нэмэлт талбар ашиглан харилцагч бүрт нэр, мэдээлэлтэй нь мессеж илгээнэ.
.png)
- Дуудлагын үнэлгээ: Дуудлага дууссаны дараа харилцагч руу үнэлгээний мессеж автоматаар илгээж, үйлчилгээний чанараа хэмжинэ.
- Системийн мэдэгдэл: Захиалга, төлбөр, баталгаажуулах код зэрэг мэдэгдлийг өөрийн системээсээ автоматаар илгээнэ.
- Харилцан яриа: Харилцагчтай солилцсон мессежүүдийг яриа хэлбэрээр нэг дороос харна.

- Хянах самбар: Сүүлийн 7 хоног, 24 цагийн илгээлтийн тоймыг нэг дэлгэцээс харна.
- Мессежийн түүх: Илгээсэн бүх мессежийн түүхийг 6 сар хүртэл хадгална.
- Дугаар хязгаарлах: Хүсээгүй эсвэл буруу дугаар руу мессеж илгээхээс сэргийлнэ.
- Найдвартай ажиллагаа: 99.95% тасралтгүй ажиллагаа, 5 дата төв, 24/7 хяналт, дэмжлэгтэй.
.png)
- API интеграц: Өөрийн үндсэн систем, апп-аасаа API-аар дамжуулан OTP, notification мессежээ автоматаар илгээнэ.
- Бүх системтэй холбогдоно: CRM, ERP болон бусад бүх төрлийн дотоод системтэй холбоно.
- Мессенжер платформууд: Slack, Microsoft Teams, Telegram, Viber-тэй холбогдоно.
.png)
Ухаалаг шийдэл, танай бизнест
Мессеж мэдэгдэл
Захиалга, хүргэлтийн төлөв өөрчлөгдөх бүрд харилцагчдаа автоматаар мэдэгдэж, лавлах дуудлагыг ачааллаа бууруулаарай.
Автоматжуулалт
Төлбөрийн дүн, хугацааг сар бүр автоматаар сануулж, хоцролт болон гар ажиллагааг багасгаарай.
Хэрэглэгчээ танин баталгаажуул
Нэг удаагийн код буюу OTP кодыг API-аар дамжуулан хэрэглэгчдээ шуурхай хүргээрэй.
Харилцагчийн санал, судалгааг ав
Бүтээгдэхүүн, үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгааг мессежээр хялбар аваарай.
Хиймэл оюунт чатын туслах

Байгууллагын сошиал хуудсаар ирсэн хэрэглэгчийн асуулт, санал хүсэлтийг бүртгэн, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг хиймэл оюунт чат туслахын тусламжтайгаар шуурхай, оновчтой хүргэнэ.
100+ системүүдтэй харилцан интеграц хийх боломжтой
Бид байгууллага, хэрэглэгч хоёрыг хооронд нь ухаалгаар холбож, танай байгууллагын дотоод системүүдтэй бүрэн интеграцичлагдах боломжуудаар хангана.
Яагаад та CallPro Text
үйлчилгээг сонгох хэрэгтэй вэ?
Бид Монгол, АНУ, Киргиз улсын 4000+ гаруй байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг
харилцаа холбооны мэргэшсэн компани юм.
Хялбар API
Бүх төрлийн
интеграц
99.95%
Техникийн
стандарт
24 / 7
Хяналт,
үйлчилгээ
5 дата төв
Найдвартай
дэд бүтэц
Үйлчилгээний багцууд
Та байгууллагынхаа хэрэгцээнд тохируулан багцаа сонгоорой.
Багц 1
Багц 2
Багц 3
Түгээмэл асуулт, хариултууд
CallPro Text үйлчилгээнд гар утасны дугаараа ашиглан илгээж болох уу?
CallPro Text үйлчилгээний хэрэглэгчид 13хххх, 14хххх, 15хххх мессежийн тусгай дугаар ашиглан мессеж илгээх боломжтой. Мөн IP72 дугаар ашиглан мессеж илгээх боломжтой.
Ямар төрлийн мессеж илгээх боломжтой вэ?
Масс, түргэн мессеж, нэг удаагийн баталгаажуулалтын мессеж, автомат мессеж зэргийг илгээх боломжтой.
Мессежийн тэмдэгтийн тоо хэд байдаг вэ?
Таны мессеж кирилл үсгээр 70 тэмдэгт, латин үсгээр 160 тэмдэгт байх бөгөөд уг тэмдэгтийн лимит хэтэрсэн тохиолдолд таны мессеж хуваагдаж илгээгдэхийг анхаараарай.
Мессежийн тариф, төлбөр хэрхэн тооцогдох вэ?
1 мессежний тариф нь 22₮ /НӨАТ орсон/ бөгөөд үйлчилгээний сарын суурь хураамжид нэмэлтээр тухайн сард илгээгдсэн мессежний тоогоор төлбөр тооцогдоно.
Хэрэглэгч мессеж хүлээн авахад байгууллагын нэр харагдахаар тохируулж болох уу?
Зөвхөн мессеж илгээж буй дугаараар илгээгдэх тул та мессежийн төгсгөлд дуудлага хүлээн авах дугаар болон байгууллагын брэнд нэрийг тусгах боломжтой.
Мессеж хүлээн авах дугааруудын жагсаалт гаргаж өгөх үү?
Мессеж хүлээн авах дугааруудаа байгууллага өөрөө харилцагчдын датад үндэслэн сонгож, жагсаалтаа гаргана.
Нэвтрэх админ эрхийг хэрхэн авах вэ?
Та нэвтрэх админ эрх авах хүсэлтээ info@callpro.mn руу бүртгэлтэй мэйл хаягнаасаа илгээгээрэй
Үйлчилгээг эхлүүлэхийн тулд яах ёстой вэ?
Яг одоо 72727070 дугаарт холбогдож Борлуулалт товчийг сонгоорой. Манай борлуулалтын зөвлөх таны шийдлийг бодит болгоно.
Илгээсэн мессежийн тайлан харах боломжтой юу?
Та console.callpro.mn системд админ эрхээрээ нэвтэрч, илгээсэн болон хүлээн авсан мессежийн дэлгэрэнгүй тайланг харах боломжтой.
Хэрэглэгчээс хариу хүлээн авах боломжтой юу?
Та өөрийн хэрэгцээнд тохируулан One-way буюу зөвхөн мессеж илгээх, эсвэл Two-way буюу мессеж илгээх болон хүлээн авах тохиргоог сонгон ашиглах боломжтой.

Тус үйлчилгээг нэвтрүүлснээр бид хэрэглэгчдийн төлбөрийн мэдээлэл, НӨАТ-ын баримтыг автоматжуулан илгээж байна. Мөн яаралтай гэмтэл саатлын мэдээллийг шуурхай хүргэж байгаа. Ингэснээр илүү ухаалгаар, цаг хэмнэсэн, мэдээлэл солилцох хурд нэмэгдэж байгаа нь хамгийн давуу талтай. Үүнээс онцгойлон дэлгэрэнгүй тайлангаа гаргах, харилцааны түүхээс хайлт хийж мэдээллийг харж байгааг онцолмоор байна.

Бидний хувьд customer service-ээ хурдтай, хялбараар шийдэх хэрэгцээгээ тус үйлчилгээгээр шийдэж чадаж байна. Тодруулбал харилцагчдынхаа төлбөрийн дүн, төлөх хугацааг сануулах мэдээллийг мессежээр гар ажиллагаагүй хүргэж байна. Мессеж загвараа үүсгэж, хадгалаад бэлэн загвараас сонгоод мессеж илгээх боломжтой байдаг нь амар санагддаг.


Манай байгууллага нь CallPro Voice болон Text үйлчилгээнүүдийг хослуулан хэрэглэдэг. Тус үйлчилгээнүүдийг авснаар бид үйлчлүүлэгч, харилцагч бүртэй цаг алдалгүй холбогдон борлуулалтаа өсгөхийн зэрэгцээ шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллахад нэмэр болж байна. Миний хувьд CallPro Text үйлчилгээний API ашиглан байгууллагын дотоод менежментийн ихэнх асуудлыг автоматжуулсандаа сэтгэл хангалуун байдаг.


Та бизнестээ Text үйлчилгээг нэвтрүүлэх үү?
Бид зөвхөн танай нөхцөлд тохирсон үйлчилгээ санал болгох болно.
