Борлуулалт
2024-07-30

Outbound борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Байгууллагын борлуулалтыг үндсэн 2 том хэсэгт хуваабал гадагш хандсан буюу outbound болон гаднаас хэрэглэгч хандаж орж ирсэн Inbound гэсэн 2 том хэсэгт хуваан үзэж болох юм. Энгийнээр тайлбарлавал, хэрэглэгч эхлээд танай байгууллага руу хандсан уу, хэрэглэгч рүү танай байгууллага руу хандсан уу гэдгээс хамаараад ингэж салгаж үздэг.

2
минут уншина

Байгууллагын борлуулалтыг үндсэн 2 том хэсэгт хуваабал гадагш хандсан буюу outbound  болон гаднаас хэрэглэгч хандаж орж ирсэн Inbound гэсэн 2 том хэсэгт хуваан үзэж болох юм.  Энгийнээр тайлбарлавал, хэрэглэгч эхлээд танай байгууллага руу хандсан уу, хэрэглэгч рүү танай байгууллага руу хандсан уу гэдгээс хамаараад ингэж салгаж үздэг. Байгууллага үйл ажиллагаагаа эхлээд эхний жилүүдэд outbound борлуулалт дийлэнх хувийг эзэлдэг бөгөөд энэхүү урсгалыг илүү сайжруулахад туслах зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.

  1. Зорилтот сегментээ оновчтой тодорхойл

Мэдээж олон хүн рүү холбогдож, мэдээлэл хүргэх нь борлуулалтын боломжийг илүү нэмэгдүүлэх ч гэсэн санамсаргүй сонгосон 10 дугаарын хэрэглэгч танай бүтээгдэхүүнийг огт сонирхохгүй хүн байх магадлалтай. Зарим нь танай байгууллагын мэргэжилтэн байхыг ч үгүйсгэхгүй.

Тиймээс эхлээд зорилтот сегментээ зөв тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь танай байгууллага эм эмнэлгийн тоног төхөөрөмж борлуулдаг бол түүнийг худалдан авах боломжтой байгууллагуудын шийдвэр гаргах түвшний хүмүүс танай зорилтот сегмент байж болох юм. Ингэж нэг бүлгийн хүмүүсийг сонгосноор, тухайн байгууллагуудын листийг гаргаж, холбогдох хаягийг нь олоход илүү амар байх болно. Мэдээж, тухайн холбогдсон хүмүүст бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгон “cold call” хийхэд амжилттай байх хувь илүү байх болно.

  1. Ярианы агуулгаа сайжруул

Outbound дуудлага хийхдээ эхлээд ярианы агуулгаа гаргаж, сайжруулах хэрэгтэй. Эхний  дуудлагуудыг хийхдээ яриагаа маш сайн давтаад өөртөө итгэлтэйгээр холбогдох хэрэгтэй. Мэдээж тухайн хүнд бүтээгдэхүүн борлуулах биш хэрэгцээ шаардлагад нь тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож, тухайн байгууллагын тулгарч буй асуудлыг шийдэхээр ярьж байгаа гэсэн агуулгаар ярианыхаа агуулгыг бэлтгээрэй. 

  1. Хэрэглэгчийнхээ үнэнч зөвлөх бай

Бизнесийн ертөнцөд win win буюу 2 тал хоёулаа хожих гэсэн чухал хууль үйлчилдэг. Тиймээс танайд ямар бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ байгаа гэдгийг танилцуулахаас өмнө хэрэглэгчийнхээ асуудлыг сонсож, түүнд танай үйлчилгээ хэрхэн туслах боломжтой гэдгийг онцлоорой. Ингэснээр 2 тал хоёулаа хожиж болох боломжийг танилцуулж байна гэдэг хандлагаар уулзалтаа эхлүүлээрэй. 

  1. Дуудлага, уулзалт бүрийн дараа и-мейл илгээж бай

Утсаар холбогдох, уулзалт хийсний дараа танилцуулсан бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тухайн хүн рүү илгээх нь шийдвэр гаргахад эергээр нөлөөлдөг.                 

Энэ нь жирийн нэг маркетингийн масс и-мейл биш учир тухайн хүнд зориулан, тусгайлсан санал урамшууллыг оруулсан байвал илүү сайн. Тиймээс энэ төрлийн и-мейлийг урьдаас бэлтгэсэн template ашиглан автоматаар илгээхээс илүү өөрөө бичвэл тохиромжтой байдаг. 

  1. Автоматжуулалтуудыг ухаалгаар ашигла

Автомат мессеж, автомат и-мейл илгээж, хүмүүстэй холбоо харилцаатай байсаар байх нь чухал ч гэлээ хэт залхаасан ижил агуулгатай автомат и-мейлүүдийг илгээх нь тухайн хэрэглэгчийг залхаах, улмаар танай и-мейл хаягийг unsubscribe, block хийх эрсдэлтэй. Тиймээс автоматжуулалтуудыг тохирох хэмжээнд ашиглаж, хугацааг хол байлгахыг хичээгээрэй. Өдөр бүр и-мейл илгээх утсаар холбогдох нь борлуулалтын шийдвэр гаргалтыг нэмэгдүүлэх эерэг үр дүнтэй ч гэлээ тухайн хүний орон зайд халдсан мэдрэмж өгөх эрсдэлтэй юм.