Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбатын санаачилгаар Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз зудад өртсөн малчдадаа туслах аяныг зохион байгууллаа. Аяны хүрээнд шууд нэвтрүүлгийг 2 дугаар сарын 24-ны бямба гарагийн 13:30-00:00 цагийн хооронд МҮОНТ-ээр шууд дамжуулсан бөгөөд малчдын нөхцөл байдлыг газар дээрээс нь шууд сурвалжлан хүргэсэн байна.
Шууд нэвтрүүлгийн үеэр ажилласан 72007070 тусгай дугаарын дуудлагад CallPro Agent компанийн операторууд хариулж, нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин ажиллаа. Тус дугаарын дуудлагыг манай мэргэжилтнүүд 13:30-00:00 цагийн хооронд авсан бөгөөд нийт 315 дуудлага хүлээн авсан байна. Дунджаар нэг хэрэглэгчийн дуудлагыг 13 секундийн дотор авч, аянтай холбоотой мэдээллийг өгч амжилттай ажиллаа.