Үйлчилгээ
2026-07-22

Эмнэлэг, эрүүл мэндийн салбарын хэрэглэгч халамжийн 5 шийдэл

Эрүүл мэндийн салбарын байгууллагуудад тохирох хэрэглэгчийн үйлчилгээний шийдлүүдийг танилцуулъя.

5
минут уншина

Үйлчлүүлэгчдийн хувьд эмнэлэг, эрүүл мэндийн төвтэй холбогдох нь эмчилгээний хамгийн эхний алхам. Тиймээс дэлхий даяар эрүүл мэндийн салбарын байгууллагууд эмчилгээний чанараас гадна, үйлчилгээний хүртээмжээ хэрхэн сайжруулах талаар анхаарч байна. 

Цаг захиалга, шинжилгээний хариу, зөвлөгөө, төлбөрийн мэдээлэл зэрэг өдөр тутмын үйлчилгээг харилцаа холбооны технологийн тусламжтайгаар оновчтой болгосноор эмнэлгийн ачаалал буурч, өвчтөний сэтгэл ханамж мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Энэ удаагийн блогоор салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах шийдлүүдийг танилцуулъя.  

1. 24/7 автомат цаг захиалгын үйлчилгээг нэвтрүүлэх 

Зарим эмнэлэгт цаг захиалга зөвхөн утсаар, вэбсайтаар эсвэл бүртгэлийн цонхонд дээр дугаарлан хийгддэг хэвээр байна. Харин эмнэлгүүдэд хамгийн их ачаалал үүсгэдэг үйлчилгээ бол цаг захиалга. Өдөр бүр хэдэн арван хүн нэгэн зэрэг холбогдох үед ажилтнуудын ачаалал нэмэгдэж, дуудлага алдах, эмнэлэг дээр ирсэн ч үйлчлүүлэгчид удаан хүлээх асуудал гардаг. 

Нөгөөтэйгөөр, эмнэлгийн ажилтнуудын өдөр тутмын ажлын ихэнх цаг нь ижил төрлийн асуултад дахин дахин хариулахад зарцуулагддаг. "Маргааш хэдэн цагт ирэх вэ?", "Шинжилгээний хариу гарсан уу?" гэх мэт энгийн асуултууд тэдний ажлын ачааллыг нэмэгдүүлдэг. Харин эдгээр үйл явцыг автоматжуулах боломж аль хэдийн бий болсон. 

Жишээ нь, CallPro AI туслах компанийн вэбсайт, фэйсбүүк, инстаграм зэрэг сошиал сувгуудтай холбосноор хэрэглэгчид хүссэн сувгаараа 24/7 цаг захиалах, мэдээлэл авах боломжтой. Цагийн хүсэлтийг хүлээн авч, эмнэлгийн системд бүртгэн календарь үүсгэдэг тул операторын оролцоо шаардлагагүй. Захиалсан цагийг дуудлага, мессеж, чат зэргээр сануулж үйлчлүүлэгчдийг халамжилна.

2. Үзлэгийн товыг автоматаар сануулах

Эмнэлгүүдийн хувьд үйлчлүүлэгчид товлосон цагтаа ирэхгүй байх нь хамгийн түгээмэл асуудлын нэг. Хэдийгээр цаг захиалсан ч товлосон өдрөө мартах, эсвэл бэлтгэлээ хангалттай базаагаагүй, биеэ бэлдээгүйгээс үзлэгээ цуцлах тохиолдол цөөнгүй байдаг. Ингэж эмчийн цаг хоосон үлдэж, дараагийн өвчтөн үйлчилгээ авах боломжоо алддаг. Үзлэгийн товын сануулга, шинжилгээний хариу болон эмчийн хуваарь өөрчлөгдөх, цаг цуцлагдах зэрэг тохиолдолд үйлчлүүлэгчид рүү тэр даруйд мэдээлэл илгээх боломжтой. 

Энэхүү автомат мессежний шийдэл нь үйлчлүүлэгч бүртэй нэг бүрчлэн утсаар холбогдох шаардлага үүсгэхгүй. Мөн өвчтний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, анхаарал тавьж байгаа сэтгэгдлийг төрүүлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг.

3. Эмнэлгийн мэдээллийг тогтмол хүргэх

Дуудлагын автомат хариулагчийг эмнэлгийн үйл ажиллагааны онцлогтой уялдуулан уян хатан байдлаар тохируулах боломжтой. Байгууллага өөрийн үйлчилгээний бүтэц, салбарын тоо, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн цэс, мэдээллийн урсгалыг тохируулж болно.

Жишээлбэл, үйлчлүүлэгч залгахад эмнэлгийн ажиллах цагийн хуваарь, эмчийн үзлэгийн цаг, үйлчилгээний төрөл, салбарын байршил, холбоо барих мэдээлэл зэрэг хэрэгтэй мэдээллийг автоматаар хүргэнэ.

Олон салбартай байгууллагын хувьд дуудлагыг тухайн салбарын мэдээлэлтэй холбон, хэрэглэгчийг хамгийн ойр салбартай шууд холбох боломжтой. Мөн үзлэгийн төрөл, үйлчилгээний чиглэлээс хамааран өөр өөр мэдээлэл өгч болно.

Эмнэлэг, эрүүл мэндийн төв бүр өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон автомат хариулагчтай болсноор өвчтөнүүд шаардлагатай мэдээллээ хурдан авахын зэрэгцээ ажилтнуудын ачааллыг бууруулж чадах юм.

4. Чат менежмент хийж, хэрэглэгчийн бүртгэл үүсгэх

Байгууллагын сошиал чат менежмент нь фэйсбүүк, инстаграм, Viber, WhatsApp, вэбсайт, и-мэйл зэрэг бүх сувгаар ирсэн чат, мессежнүүдийг нэг дэлгэцээс зэрэг удирдаж, ирсэн бүх хүсэлтэд шуурхай бөгөөд нэгдсэн байдлаар хариулах боломжийг олгоно. Үүнээс гадна үйлчлүүлэгчдийн мэдээлэл, харилцааны түүхийг бүртгэлжүүлэн хадгалж, байгууллагын өөрийн дата санг бүрдүүлэх боломжтой.

Хэрэв олон сувгийг тус тусад нь удирдсанаас болж хариулт удаашрах, мэдээллийн зөрүү үүсэх, харилцааны түүх алдагдах зэрэг хүндрэл тулгардаг бол CallPro Social энэ асуудлыг шийдвэрлэхэд тусална.

Ажилтан үйлчлүүлэгчийн өмнөх харилцаа, бүртгэлийг нэг дороос харах боломжтой тул мэдээллийг дахин хайх шаардлагагүй. Ингэснээр асуудлыг илүү хурдан шийдвэрлэж, үйлчлүүлэгч бүрд нэг стандарттай, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх юм.

5. Эмч, ажилтнуудын дотоод мэдээллийг аюулгүй орчинд өрнүүлэх

Эмнэлэг, лабораторийн өдөр тутмын үйл ажиллагаанд эмч, сувилагч зэрэг ажилтнууд хоорондоо байнга мэдээлэл солилцдог. Онош, шинжилгээний хариу, эмчилгээний төлөвлөгөө, дотоод баримт бичиг зэрэг мэдээллийг хувийн мессенжерээр солилцох нь мэдээллийн аюулгүй байдал, нууцлалд эрсдэл үүсгэдэг.

Тиймээс эмнэлгийн дотоод харилцаанд зориулсан хамгаалалттай орчинд чатлах, аудио хурал хийх, файл хуваалцах, баримт бичиг солилцох боломжийг бүрдүүлэх нь маш чухал.

Ингэснээр өвчтөний онош, шинжилгээний хариу, эмнэлгийн дотоод мэдээлэл зөвхөн эрх бүхий ажилтнуудад хүрч, байгууллагын мэдээллийн аюулгүй байдал найдвартай хангагдана.

Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний чанарыг шинэ түвшинд хүргэх шийдлүүдийн талаар доорх хэсэгт мэдээллээ үлдээн, манай мэргэжилтнүүдээс үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.