Мэдээ
2024-04-29

Энэтхэг улсад төвтэй 6D Technologies компанитай хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 6D Technologies компани нь дэлхийн 80 гаруй орны 120 гаруй оператор компанид КоллПро ХХК-н бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож, олон улсын зах зээлд таниулах, харин КоллПро ХХК нь 6D Technologies компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг дотоодын зах зээлд нэвтрүүлэх юм. Мөн талууд бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийнхээ хоорондын уялдаа холбоог сайжруулах, интеграци хийхэд онцгой анхаарч ажиллахаар тохиролцлоо.

2
минут уншина

КоллПро ХХК нь Монгол улсын харилцаа холбооны тэргүүлэх технологийн компани бөгөөд олон улсад үйл ажиллагаагаа тэлэх, технологийн экспорт хийхээр зорьж ажиллаж байна. Уг зорилгын хүрээнд Испани улсын Барселон хотод зохион байгуулагдаж байгаа Mobile World Congress 2023 арга хэмжээнд КоллПро ХХК-ийн Үүсгэн Байгуулагч Г.Тулга, КоллПро КэйЖи ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Shakhida Nurkhadjyeva нар оролцож Энэтхэг улсад төвтэй 6D Technologies компанитай хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 6D Technologies компани нь дэлхийн 80 гаруй орны 120 гаруй оператор компанид КоллПро ХХК-н бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож, олон улсын зах зээлд таниулах, харин КоллПро ХХК нь 6D Technologies компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг дотоодын зах зээлд нэвтрүүлэх юм. Мөн талууд бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийнхээ хоорондын уялдаа холбоог сайжруулах, интеграци хийхэд онцгой анхаарч ажиллахаар тохиролцлоо.

“Олон улсад хурдацтай өсч байгаа харилцаа холбооны технологи хөгжүүлэгч 6D Technologies компанитай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Манай компанийн ойрын таван жилийн төлөвлөгөөнд олон улс дахь салбар компаниудаа байгуулах, технологийн экспортлогч болох зорилготой. Дэлхийн 80 гаруй орны 120 гаруй оператор компанид технологийн шийдлээ нийлүүлдэг 6D Technologies компанитай хамтран богино хугацаанд зах зээлээ бусад орнуудад тэлэх, илүү инноваци шингээсэн харилцаа холбооны бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлэхээр хамтын ажиллагаагаа эхлүүлж байна. Хоёр компанийн хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өндөр түвшинд интеграц хийж Монголын болон олон улсын зах зээлд өрсөлдөхүйц багц шийдлийг санал болгохоор зорьж байна” хэмээн КоллПро ХХК-н үүсгэн байгуулагч Г.Тулга хэлэв.

Энэхүү хамтын ажиллагааны талаар 6D Technologies компанийн CTIO Nikhil Paul хэлэхдээ, “Монгол улсад дижитал шилжилт эрчимжиж байгаа энэ үед бид КоллПро ХХК-тай хамтран ажиллаж, бүтээгдэхүүнээ зах зээлд танилцуулах болсондоо баяртай байна. Өсч байгаа зах зээлтэй оронд бидний уян хатан систем нь маш амжилттай нутагшиж, технологийн давуу талуудыг мэдрүүлэх нь дамжиггүй. 6D Technologies компанийн хувьд Mobile World Congress 2023 арга хэмжээний үеэр энэхүү хамтын ажиллагааны гэрээг байгуулж байгаа нь нэр төрийн хэрэг юм.”

6D Technologies-ийн борлуулалтын захирал Rakshit Snehaishih хэлэхдээ “6D Technologies болон КоллПро компаниуд нь Монголын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт өсөлт авчрах, инновацийг бий болгох шинэ түншлэлийг зарлаж байгаадаа баяртай байна. Энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан 6D Technologies ХХК болон КоллПро ХХК нь байгууллагуудад хоёр талын бүтээгдэхүүний давуу талуудыг нэгтгэсэн мэдээллийн технологийн цогц шийдлийг санал болгох болно. Бид өөрсдийн онцлог боломжуудаа нэгтгэснээр эдийн засгийн болон бизнесийн томоохон давуу талуудыг харилцагчиддаа бий болгоно гэдэгт итгэлтэй байна. Биднийг өсч дэвжихэд үргэлж дэмжлэг үзүүлж байдаг харилцагч нартаа талархахын ялдамд бидний энэ удаагийн хамтын ажиллагааг дэмжин, хамтран ажиллана гэж найдаж байна.”

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Сайд Н.Учрал болон албаны бусад хүмүүс оролцож хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

6D Technologies компани нь харилцаа холбоо болон финтекийн салбарт шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлэн ажилладаг бөгөөд инновацлаг, чадварлаг технократуудын үүсгэн байгуулсан технологийн компани юм. Тэд харилцаа холбоо, Internet of Things, AI- хиймэл оюун ухаан, Дата анализ зэрэг инновацлаг шийдлүүд дээр голлон ажилладаг. Өдгөө тус компани Энэтхэг, АНУ, Арабын Нэгдсэн Эмират, Индонези, Өмнөд Африк зэрэг улсуудад салбар компанитай, 1600 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

КоллПро ХХК нь 2014 онд Монгол Улсад байгуулагдсан харилцаа холбоо, мэдээлэл технологийн компани юм. Одоогоор 3000 гаруй байгууллагуудад үүлэн технологид суурилсан Харилцаа Холбооны CallPro, MessagePro, LIME, CallPro Teams бүтээгдэхүүнүүдийг санал болгодог. Өдгөө Монгол, АНУ, Киргиз улсуудад салбар компаниудаа байгуулан, ажиллаж байна.

6D Technologies LLC-тай холбогдох:

Rakshit Snehasish – Борлуулалт хариуцсан захирал

+91 9650999064

marketing@6dtech.co.in

КоллПро ХХК-тай холбогдох:

Т.Аягүль – Гүйцэтгэх захирал

+976 72727070

press@callpro.mn