Үйлчилгээ

Social Inbox: Бүх сошиал чатаа нэг цонхноос

Messenger, Instagram, WhatsApp, Viber, Telegram, LINE-ээр ирсэн чатыг нэг цонхонд хүлээн авч, зөв ажилтанд хуваарилж, үр дүнг тайлангаар хянах боломж.

4
минут уншина
FacebookTwitter (X)LinkedIn

Харилцагч танай байгууллагатай аль сувгаар холбогдохоо өөрөө сонгодог. Нэг нь Messenger-ээр үнэ асууна, нөгөө нь Instagram-аар захиалгаа лавлана, гурав дахь нь WhatsApp-аар гомдол бичнэ. Суваг бүрийг тусдаа апп, тусдаа утаснаас хариулдаг бол зарим чат хариугүй үлдэж, хэн юунд хариулсан нь мэдэгдэхгүй, хариулах хугацааг хэмжих боломжгүй болдог.

CallPro платформын Social Inbox эдгээр сувгийг нэг цонхонд нэгтгэдэг. Ажилтан аль сувгаас ирснээс үл хамааран нэг жагсаалтаас чатаа харж, нэг дэлгэцээс хариулна.

__wf_reserved_decorative

1. Бүх чат нэг жагсаалтад

Inbox цэсэнд ирсэн яриа бүр сувгийн тэмдэгтэйгээ нэг жагсаалтад харагдана. Дээд талын табаар SMS, Messenger, Instagram, WhatsApp гэж сувгаар нь шүүж болно. Зүүн талын цэс яриаг төлөвөөр нь ангилна:

  • Нийт чат — байгууллагад ирсэн бүх яриа
  • Миний чат — тухайн ажилтанд хуваарилагдсан яриа
  • Хүлээгдэж байгаа — ажилтны хариу хүлээж буй яриа
  • Блоклосон, Хаагдсан, Түүх — дууссан болон хязгаарласан яриа

Яриаг нээхэд баруун талд харилцагчийн хэсэг гарна. Тэндээс шинэ харилцагч үүсгэх, байгаа харилцагчтай холбох, чатыг хаах, блоклох үйлдлийг хийнэ. Хариулахын тулд яриа тухайн ажилтанд хуваарилагдсан байх ёстой тул нэг чатад хоёр хүн зэрэг хариулах эрсдэлгүй.

2. Сувгаа хэдхэн алхмаар холбоно

Social → Сошиал цэсний «Хаяг холбох» товчоор Messenger, Instagram, Viber, Telegram, WhatsApp, LINE хаягаа холбоно. Холбосон суваг бүрийн төлөв жагсаалтад харагдах бөгөөд суваг тус бүрд мэдэгдэл, бэлдсэн хариулт, виртуал туслах, нөхцөлийг тусад нь тохируулна.

__wf_reserved_decorative

3. Виртуал туслах эхэлж хариулна, хэрэгтэй үед ажилтанд шилжинэ

Сувагт AI туслах холбосон бол ажлын цаг, захиалгын нөхцөл зэрэг давтагддаг асуултад туслах өөрөө хариулна. Харилцагч «оператортой ярья» гэж бичихэд яриа «Хүлээгдэж байгаа» хэсэгт шилжиж, байгууллагын сонгосон сувгаар мэдэгдэл очно: SMS, CallPro Teams-ийн channel эсвэл Viber бот. Нэг ярианд нэг л мэдэгдэл очих тул ажилтнууд давхар мэдэгдэлд дарагдахгүй.

AI туслах холбоогүй сувагт ирсэн шинэ чат шууд «Хүлээгдэж байгаа» хэсэгт орж, мөн адил мэдэгдэл илгээгдэнэ.

4. Чатыг зөв багт хуваарилна

Олон ажилтантай байгууллагад бүх чат бүх хүнд харагдах нь эмх замбараагүй байдал үүсгэдэг. Үүнийг «Бүлэг» ба «Нөхцөл» хоёр тохиргоо шийднэ.

  • Бүлэг — яриаг хүлээн авах ажилтнуудын баг. Жишээ нь борлуулалт, техникийн тусламж.
  • Нөхцөл — яриа аль бүлэгт очихыг тодорхойлно. Хуанли, цагийн хуваарь, хэрэглэгчийн пүүл гэсэн төрлөөс сонгоно.

Жишээ нь ажлын цагаар ирсэн чатыг борлуулалтын бүлэгт, тодорхой бүлэг харилцагчийн чатыг хариуцсан менежерт нь харуулж болно. Нөхцөл нь түүнийг сонгосон сувагт л үйлчилнэ; нөхцөл тохируулаагүй сувгийн чат бүх ажилтанд харагдана.

__wf_reserved_decorative

5. Бэлдсэн хариулт, сувгийн онцлогийг хадгалсан чат

Байнга бичдэг хариултуудаа «Бэлдсэн хариулт» цэсэнд категориор нь хадгалж, чат дотроос сонгон илгээнэ. Ингэснээр ажилтан бүр ижил, зөв мэдээлэл өгнө.

Харилцагч мессежээ зассан эсвэл устгасан бол Inbox дээр хуудас сэргээлгүйгээр шууд шинэчлэгдэнэ. Хуваалцсан пост, бүтээгдэхүүний карт, загвар мессеж зэрэг нь бичвэр биш, өөрийн хэлбэрээр харагдана.

6. Үр дүнгээ тоогоор хянана

Social-ийн хянах самбар сонгосон хугацааны нийт яриа, виртуал туслахын хариулсан яриа, шийдвэрлэсэн дундаж хугацааг харуулна. Яриаг өдрөөр, цагаар, сувгаар нь задалсан график ачаалал хэзээ өндөр байгааг илтгэнэ.

__wf_reserved_decorative

Тайлан цэсэнд харилцан ярианы, ажилтны гүйцэтгэлийн, виртуал туслахын, сэтгэл ханамж ба үнэлгээний, ачааллын тайлан бий. Тайлангаа шүүж, файлаар татаж авах боломжтой.

__wf_reserved_decorative

Хэнд тохирох вэ?

  • Хоёр ба түүнээс олон сошиал сувгаар харилцагчтайгаа харилцдаг байгууллага
  • Олон ажилтан нэг хуудасны чатад хариулдаг баг
  • Хариулах хугацаа, ажилтны гүйцэтгэлийг хэмжих шаардлагатай үйлчилгээний алба
  • Давтагддаг асуултыг виртуал туслахад даатгаж, ажилтнаа чухал ярианд төвлөрүүлэх хүсэлтэй байгууллага

Social Inbox-ийг байгууллагадаа нэвтрүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хэсэгт мэдээллээ үлдээгээрэй.

Viber