Залуучууд өөртөө хөрөнгө оруулж, эрүүл амьдралын хэв маяг, шинэ ур чадварыг хөгжүүлэхэд анхаарах болсон. Өглөө иогт явах, орой фитнессээр хичээллэх, усанд сэлэх, керамик урлал сурах зэрэг сонголт улам олон болж байна. Үүнийг дагаад энэ салбарын өрсөлдөөн ч нэмэгдэж байгаа.
Энэ салбарын онцлог нь зөвхөн үйлчилгээ үзүүлэх биш, ижил сонирхолтой хүмүүсийг нэгтгэж, шинэ найз нөхөд, шинэ дадал зуршил бий болгох орчныг бүрдүүлэхэд оршдог. Тиймээс нэг л хэрэглэгчийн сэтгэл ханамж цаашдаа олон шинэ хэрэглэгчийг авчирдаг. Сэтгэл хангалуун үлдсэн хүн найз нөхөд, гэр бүл, хамт олондоо санал болгох нь тодорхой.
Харин хэрэглэгчид тухайн газрыг ямар үйлчилгээ авч байгаагаараа буюу үйлчилгээний хурд, харилцааны чанараар нь үнэлж, сонгодог. Хэрэглэгчийн сэтгэл ханамж болон бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх хамгийн чухал 4 хүчин зүйлийг хамтдаа авч үзье.
1. Дуудлагын ачаалал ихэсдэг үү?
Спортын төв, фитнесс, иог, балет зэрэг газруудад оройн цагаар болон амралтын өдрүүдэд дуудлага эрс нэмэгддэг. Ийм үед хэрэглэгчдийн асуултуудад хялбар хариулах автомат хариулагч ашиглах нь үр дүнтэй шийдэл болдог. Жишээлбэл, үнийн мэдээлэл, дараагийн анги дүүргэлт, хямдрал, салбар, хаяг байршил зэрэг нийтлэг асуултуудад автомат хариулагч шууд мэдээлэл өгөх юм.

Ингэснээр хэрэглэгч удаан хүлээхгүй, харин ажилтнууд сургалт, зөвлөгөө, заал, танхимын үйл ажиллагаа зэрэг мэдээлэл өгөхөөс бусад ажилд төвлөрөх боломжтой болно. Мөн цагт хязгаарлагдахгүй 24/7 үйлчилгээ үзүүлэх нь өрсөлдөх давуу тал болдог. Үр дүнд нь сонирхсон хэрэглэгч бүртэй цаг алдалгүй холбогдож, найдвартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлдэг гэсэн эерэг сэтгэгдлийг хэрэглэгчдэд үлдээнэ.
CallPro Voice нь ирсэн дуудлагуудад автомат хариулагчийн тусламжтай төрөл бүрийн мэдээллийг 24/7 хүргэнэ.
2. Чат бүрд хариулж амжихгүй байна уу?
Хэрэглэгчдийн нэлээдгүй хувь нь сошиал сувгуудаас холбогддог. Facebook, Instagram, Viber, WhatsApp гэх мэт сошиал сувгуудад ирэх бүх чатыг нэг дор хүлээн авч, хариулах боломжийг нэвтрүүлээрэй. Ингэснээр чат бүрийг өөр өөр платформоос шалгах шаардлагагүй болох бөгөөд илүү хурдан хариу өгөх боломж бүрдэнэ.
Хэрэглэгчийн чатыг харахгүй орхих, давхар хариулах, эсвэл хариулт удаашрах зэрэг асуудлуудыг ч нэг дор шийднэ.

Өөрөөр хэлбэл, бүх сувгаар ирсэн чат, мессежийг нэг дэлгэцнээс харах учраас аль ч сувгаар холбогдсон хэрэглэгч ижил хурдтай үйлчилгээ авах юм. Ингэснээр нэг ч хүсэлт орхигдохгүй бөгөөд хэрэглэгчийн сэтгэл ханамж мэдэгдэхүйц өсдөг. Мөн AI туслах нь 24/7 чатанд автоматаар хариулж, бүх мэдээллийг шуурхай өгч, шаардлагатай тохиолдолд хэрэглэгчийн бүртгэл үүсгэх боломжтой.
CallPro Social үйлчилгээ нь байгууллагын Inbox менежментийг цэгцтэй удирдахад тусалж, бүх сувгийн зурвасуудыг нэгтгэнэ.
3. Яаралтай мэдээлэл хүргэх шаардлага гардаг уу?
Үйлчилгээний байгууллагуудад хамгийн түгээмэл тулгардаг асуудлын нэг нь хэрэглэгчид захиалсан цагтаа ирэхгүй байх. Ялангуяа, аялал зугаалгын үед хөтөлбөрөөсөө хоцрох, удааширах нь тооцоолоогүй нэмэлт зардал гарах, дараагийн тээврийн хэрэгслээс хоцрох зэрэг олон төрлийн эсрдэлийг дагуулдаг.
Энэ асуудлыг автомат мэдэгдлийн системээр шийдэх боломжтой. Энгийн мессеж болон Viber мессежээр дамжуулан захиалга баталгаажуулах, цагийн хуваарьт өөрчлөлт орсон талаар хялбархан мэдэгдэх боломжтой.

Үүнээс гадна спортын төвүүд гишүүнчлэлийн хугацаа дуусах гэж буйг сануулах, шинэ анги эсвэл хөтөлбөр нээгдсэнийг мэдээлэх, улирлын урамшуулал болон VIP хэрэглэгчдэдээ тусгай санал, урамшуулалын талаарх мэдээллийг тогтмол хүргэж болно.
CallPro Text үйлчилгээ ашиглан хэрэгцээт мэдээллийг хүртээмжтэйгээр хүргээрэй.
4. Ажилтнууд дотоод мэдээллээ хувийн чатаар солилцож байна уу?
Хэрэглэгчид үзүүлж буй үйлчилгээний чанар зөвхөн гаднах харилцаанаас шалтгаалдаггүй. Байгууллагын дотоод мэдээлэл хэр хурдан, зөв дамжиж байгаагаас ч хэрэглэгчийн сэтгэгдэл мөн хамаардаг. Жишээлбэл, ресейпшнээс авсан захиалгын мэдээлэл дасгалжуулагчид цаг тухайд нь хүрээгүй, эсвэл хичээлийн хуваарь өөрчлөгдсөнийг ажилтнууд мэдээгүй бол хэрэглэгчийн итгэл, сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Музей, кино театр зэрэг байгууллагын хувьд дотоод мэдээллээ илүү аюулгүй орчинд дамжуулж, ажлын харилцааг стандаржуулахыг зөвлөж байна. Ингэснээр захиалга, хуваарийн өөрчлөлт, өдөр тутмын мэдээлэл багийн бүх гишүүдэд цаг алдалгүй хүрч, үйл ажиллагаа илүү уялдаа холбоотой явагдах болно.
CallPro Teams нь бүх ажилтныг нэг платформ дээр холбож, дотоод харилцаа, мэдээлэл солилцоог шуурхай, аюулгүй болгоно.
Хэрэв танд эдгээр үйлчилгээ хэрэгтэй бол доорх хэсэгт мэдээллээ бөглөн, манай мэргэжилтнүүдээс үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой.



