Маркетинг
2026-07-07

Хэрэглэгчээ “баярлуулах” баярын үеийн дуудлагын төвийн шийдлүүд

Баярын уур амьсгалыг үйлчилгээ бүртээ мэдрүүлэх 7 шийдлийг манай блогоос уншаарай.

5
минут уншина

Баярын өдрүүд ойртох тусам хэрэглэгчдийн хүлээлт өсөж, үйлчилгээний хурд болон тасралтгүй байдалд илүү өндөр ач холбогдол өгдөг. Энэ үед хүмүүсийн тэвчээр багасаж, аливаа саатал, удаашралыг илүү хурцаар мэдэрч, хүлээн авдаг. Учир нь хэрэглэгчид энгийн үеэс илүү хурдан асуудлаа шийдвэрлүүлэх, цаг хэмнэх, тодорхой мэдээлэл авахыг хүсдэг.

Нөгөө талаас “мэдрэмтгий” энэ үед хэрэглэгчдэд баярын уур амьсгалыг төрүүлэх нь байгууллагын талаарх сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Баярын үеүдэд байгууллагууд хэрэглэгчийн хүлээлтийг зөв удирдаж, шуурхай бөгөөд тогтвортой үйлчилгээ үзүүлэхэд бэлтгэх хэрэгтэй. 

Хэрэглэгч бүрт найдвартай, эерэг үйлчилгээний туршлага хүргэхийн тулд дараах тохиргоо, шийдлүүдийг хэрэгжүүлээрэй.

1. Хүлээлгийн хугацааг богино байлгах

Баярын ачаалалтай үед хэрэглэгч дуудлагын хүлээлэгт удаан байвал сэтгэл дундуур үлддэг. Учир нь энэ үеэр хэрэглэгчдийн сэтгэл зүй “яарсан” төлөвтэй болдог. Тиймээс хүлээлгийн хугацааг энгийн үеэс илүү богино болгож, ачаалал ихсэх үед операторуудын хуваарийг уян хатан зохицуулах нь чухал.

Жишээ нь, монгол хэрэглэгчдийн хувьд дуудлагад 20–30 секундийн дотор хариу өгөх нь хамгийн тохиромжтой бөгөөд 30–60 секундийг хэвийн, хүлээж болохуйц гэж үздэг. Энэ хугацаа хэтрэх тусам үйлчилгээний сэтгэл ханамж буурдаг. Ялангуяа үйлчилгээний салбарт 30 секундээс дээш хүлээлт нь “удаан үйлчилгээтэй” гэсэн сөрөг ойлголтыг бий болгодог.

2. Баярын тохиргоо хийн, автомат хариулагчаа шинэчлэх

“Бүх салбар амрах уу”, “Урамшуулал хэзээ дуусах вэ” зэрэг давтагддаг асуултуудыг оператор бүр дахин дахин хариулахын оронд автомат хариулагч, чатбот ашиглан шуурхай мэдээлэл хүргэж болно. Мөн хэрэглэгч дуудлага хийхэд “Баярын өдрүүдийн ажлын цаг, хүргэлтийн мэдээллийг 1 дээр дарж сонсоно уу” гэсэн сонголт санал болговол операторт холбогдох дуудлагын тоо буурна. 

CallPro Voice үйлчилгээ ашиглан баярын үеийн үйлчилгээний цагийн өөрчлөлт, амрах салбарууд болон шинэчлэгдсэн мэдээллийг урьдчилан тохируулж, хэрэглэгчдэд автоматаар хүргэх боломжтой. 

3. Баярын өмнө хэрэглэгчдэд сануулга мессеж хүргэх

Баярын өмнөх өдрүүдэд захиалгын ачаалал ихэсдэг бол хэрэглэгчдэд “Хүргэлт тасалдахгүйн тулд захиалгаа энэ өдрөөс өмнө баталгаажуулаарай” гэсэн сануулга илгээх нь хэрэглэгчдэд урьдчилан төлөвлөх боломж олгож, гэнэтийн таагүй нөхцөл, бухимдлаас сэргийлнэ. 

CallPro Text олон сувгаар мэдээлэл түгээх боломжийг ашиглан хэрэглэгчдэдээ Viber, WhatsApp болон энгийн мессеж сувгаар баярын мэндчилгээтэй хамт хэрэгтэй мэдээллийг нь цаг алдалгүй хүргээрэй. 

4. Чухал харилцагчдаа зориулан тусгай үйлчилгээ үзүүлэх

Баярын үеэр бүх дуудлага ижил ач холбогдолтой байдаггүй. Зарим нь энгийн хүсэлт байхад, зарим нь өндөр дүнтэй захиалга, яаралтай асуудал байж болно. Хэрэв ийм хүсэлтүүд ердийн дараалалд орж, удаан хүлээгдэж байвал тухайн хэрэглэгчид зориулан VIP үйлчилгээг санал болгоорой. Баярын ачаалал дунд ч чухал харилцагчийн хүсэлт анзаарагдахгүй өнгөрөх ёсгүй. 

CallPro-ийн дуудлага хуваарилалт, дараалал удирдах боломжийг ашиглан VIP хэрэглэгчдэд зориулан тусгай автомат хариулагч үүсгэх, хариуцсан ажилтантай шууд холбох, дуудлагын дарааллын эхэнд оруулах үйлчилгээг санал болгодог. Ингэснээр хамгийн чухал харилцагчдаа анхаарал хандуулж, баярын үеийн ачааллыг үйлчилгээний давуу тал болгон хувиргаж чадна. 

5. Нэг удаагийн харилцаагаар асуудлыг шийдэх

Хэрэглэгчийг нэг оператораас нөгөөд дамжуулах, эсвэл мэдээллийг шалгаад дахин холбогдох буюу дахиад хүлээх шаардлага үүсгэх нь хэрэглэгчийн туршлагад хамгийн их сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг. Харин эхний дуудлага, чат дээрээ хэрэглэгчийн мэдээллийг шалгаж, шийдэлд хүрэх нь итгэлцэл болон сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг.

CallPro Platform танай байгууллагын дотоод систем, хэрэглэгчийн CRM системтэй хялбар интеграци хийн оператор дуудлага авах мөчид хэрэглэгчийн өмнөх захиалга, үйлчилгээний түүх, гомдлын бүртгэлийг шууд харах боломжийг бий болгоно. Ингэснээр “Шалгаад эргээд хэлье” гэхийн оронд тухайн агшинд нь тодорхой хариу өгөх юм.

6. Баярын дараа ч харилцаагаа үргэлжлүүлэх

Баярын хөл хөдөлгөөн намжсаны дараа хэрэглэгчид авсан үйлчилгээ, тулгарсан асуудал, таатай мөчөө илүү нээлттэй, бодитоор хуваалцах хандлагатай байдаг. Тиймээс хэрэглэгчийн тухайн үеийн бодит мэдрэмж, сэтгэгдлийг сонсож, үйлчилгээгээ хэрхэн сайжруулах талаар ойлгох үнэ цэнтэй судалгаа мессежийг илгээх хамгийн тохиромжтой үе болдог. Эндээс цугларсан санал, сэтгэгдэл нь дараагийн кампанит ажлынхаа шийдвэрийг илүү зөв гаргахад чиглүүлнэ.

Viber мессеж сэтгэл ханамжийн судалгааг богино, ойлгомжтой бөгөөд хэрэглэгчдэд хялбар байдлаар хүргэнэ. 

7. Холбогдож амжаагүй хэрэглэгч рүү эргэн холбогдох

Ачаалалтай эсвэл амарсан үед алдсан дуудлагын жагсаалтыг тогтмол хянаж, богино хугацаанд буцаан холбогдох нь хэрэглэгчийн сэтгэгдлийг эергээр өөрчилдөг.

Жишээ нь, “Таны дуудлагыг авч чадаагүйд уучлаарай. Танд хэрхэн туслах вэ?” гэсэн нэг эргэн дуудлага хэрэглэгчид тухайн байгууллага түүний цагийг үнэлж байгааг мэдрүүлнэ.

CallPro-ийн алдсан дуудлагын тайлан, буцаан холбогдох мэдээллийг хадгалах шийдэл нь хэн, хэдэн цагт, ямар дугаараас холбогдсоныг хянахад тусална. Ингэснээр багийнхан буцаан холбогдох ажлаа хуваарилж, хэрэглэгчийг удаан хүлээлгэхгүйгээр эргэн холбогдож болно.

Баярын үеийн харилцагчийн үйлчилгээний шийдлүүдийг нэвтрүүлэхийг хүсвэл доорх хэсэгт мэдээллээ үлдээгээрэй.