
Ерөнхий боловсролын болон их дээд сургууль, сургалтын төв, академи, тэтгэлэг зуучлалын байгууллага гээд боловсролын салбарын байгууллага бүрийн хэрэгцээ өөр боловч нийтлэг нэг асуудал бий. Тэр нь цаг хугацаа их шаарддаг утас, мессеж, сошиал зэрэг олон төрлийн сувгаас ирэх нэг ижил асуултуудад хариулах юм. Ялангуяа хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн сургууль, сургалтын төвүүдийн ачаалал эрс нэмэгддэг.
Бүртгэл хэзээ эхлэх вэ?, Сургалтын төлбөр хэд вэ?, Багштай хэрхэн холбогдох вэ? зэрэг ижил төрлийн асуултуудыг өдөрт хэдэн зуугаар нь хүлээн авч, ажилтнууд дахин дахин хариулах шаардлагатай болдог. Харин дижитал шийдлийг зөв хэрэгжүүлсэн боловсролын байгууллага зөвхөн өнөөдрийн ажлаа хөнгөвчлөөд зогсохгүй, ирээдүйн сургалтын чанартай орчныг бүрдүүлж чадна.
Үйлчилгээг илүү хүртээмжтэй болгож, суралцагч болон эцэг эхийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх шийдлүүдийг танилцуулъя.
Элсэлтийн оргил үеийн дуудлагын ачааллыг хэрхэн удирдах вэ?

Боловсролын байгууллагад ирж буй дуудлага бүрийн цаана элсэхээр сонирхож буй суралцагч, санаа зовниж буй эцэг эх гээд чухал мэдээлэл авахыг хүссэн хэрэглэгч байдаг. Элсэлтийн оргил үеэр дуудлагын тоо огцом өсөж, утас завгүй байх, удаан хүлээлгэх, эсвэл дуудлага алдах нь элбэг. Энэ нь хэрэглэгчийн сэтгэл ханамжид төдийгүй байгууллагын нэр хүндэд ч сөргөөр нөлөөлдөг.
CallPro Voice-ийн автомат хариулагч нь эдгээр асуудлыг ухаалгаар шийдвэрлэнэ. Хэрэглэгч утасдсан даруйдаа элсэлтийн материал, сургалтын төлбөр, тэтгэлэг, дотуур байр, хичээл сонголт, дугуйлан, секц зэрэг хамгийн их асуудаг мэдээллийг автоматаар сонсож, шаардлагатай бол холбогдох ажилтантай шууд холбогдох боломжтой.
Жишээлбэл, элсэлтийн талаар мэдээлэл авахыг хүссэн хэрэглэгч "1" товчийг дарж элсэлтийн албатай, төлбөрийн мэдээлэл авах бол санхүүгийн албатай, хичээл сонголтын талаар асуух бол сургалтын албатай шууд холбогдоно. Ингэснээр хэрэглэгч зөв мэдээллээ богино хугацаанд авч, ажилтнууд дуудлагыг гараар шилжүүлэх шаардлагагүй болно.
Түүнчлэн хүлээлгийн хугацааг ч үр дүнтэй ашиглах боломжтой. Дуудлага холбогдохыг хүлээх хугацаанд шинэ элсэлт, тэтгэлэг, сургалтын хөтөлбөр, удахгүй эхлэх анги, онцлох мэдээ зэрэг хэрэгцээтэй мэдээллийг сонсгоорой.
Хэрэв дуудлагад тухайн үед хариулах боломжгүй бол систем алдсан дуудлагыг бүртгэж, автоматаар эргүүлэн залгах эсвэл холбогдох ажилтанд мэдэгдэл илгээх боломжтой.
Автомат хариулагч нь зөвхөн дуудлага хүлээн авах хэрэгсэл биш. Харин хэрэглэгчийг зөв мэдээлэлд хурдан хүргэж, ажилтнуудын ачааллыг бууруулж, боловсролын байгууллагын үйлчилгээний чанарыг сайжруулах ухаалаг шийдэл юм.
Сошиал сувгийн зурвасуудад яаж хариулах вэ?

Гадаадад суралцах хүсэлтэй залуусаас ирэх тэтгэлэг, сургуулийн сонголт, хэлний шалгалт, виз, материал бүрдүүлэлттэй холбоотой ижил төстэй, байнга давтагдах асуултуудад 24/7 автоматаар хариулах шаардлагатай. Учир нь харилцагч бүрд оновчтой хариулт өгч, хэрэгцээт мэдээллийг дор бүр өгөх нь танай байгууллагыг сонгох итгэлийг төрүүлэхэд хүчтэй нөлөөлдөг.
Ялангуяа сургалтын төв болон боловсрол зуучлалын байгууллагуудын хувьд суралцагчаа татах, тэдэнтэй холбогдох гол суваг нь фэйсбүүк, инстаграм, viber, whatsapp зэрэг сошиал мессеж платформууд байдаг.
Сошиал сувгаа удирдахад тань CallPro Social үйлчилгээ дараах байдлаар тусална. Үүнд:
- Олон давтагдах асуултуудад 24/7 автомат хариулах
- Ирсэн бүх чат, зурвасуудыг нэг дор төвлөрүүлэх
- Чат, зурвасуудад ямар ажилтан, хэзээ, яаж хариулсныг хянах
- Харилцагчийн мэдээллийг бүртгэх
Ингэснээр ажилтнуудын ачаалал буурч, мэдээлэл авах гэсэн, сонирхсон хүмүүст мэдээлэл хүрч, материалаа бүрдүүлж буй үйлчлүүлэгчидтэй тулж харьцах цаг гарна. Ажлын бус цагаар ч үйлчилгээ тасалдахгүй.
Багш, ажилтнуудын дотоод харилцааг яаж хамгаалах вэ?

Танай багш нар хуваарь, сурагчийн мэдээлэл, дотоод мэдэгдэл, чухал баримт бичгээ одоо ч Messenger, Viber зэрэг хувийн чат аппликейшнээр солилцдог уу?
Хэдий ашиглахад хялбар мэт боловч байгууллагын дотоод мэдээлэл хувийн төхөөрөмжид хадгалагдах, ажилтан солигдоход мэдээлэл алдагдах, хэн ямар файл хүлээн авсан нь тодорхойгүй байх зэрэг эрсдэл үүсдэг. Эдгээр асуудлыг CallPro Teams шийднэ. Байгууллагын дотоод харилцаанд зориулсан энэхүү платформоор багш, ажилтнууд танхим, хэлтсээрээ чатлах, баримт бичиг аюулгүй солилцох, аудио болон видео уулзалт хийх, шуурхай мэдэгдэл түгээх зэрэг бүх харилцаагаа нэг системээс удирдах боломжтой.
Мөн хувийн болон ажлын дугаарыг тусад нь ашиглаж, ажлын цаг, төлөвөө тохируулах боломжтой тул ажил, хувийн амьдралаа ялган, эцэг эх, асран хамгаалагч нартай харилцах харилцаанд мэргэжлийн байдлаар хандаж чадна. Үр дүнд нь багш, ажилтнуудын хамтын ажиллагаа илүү хурдан, эмх цэгцтэй, аюулгүй болох юм.
Багш, ажилтнуудад зориулсан ажлын дугаартай дотоод чатын апп ашиглахыг хүсвэл доорх хэсэгт мэдээллээ үлдээгээрэй.
Эцэг эх, сурагчдад мэдээллийг хэрхэн шуурхай хүргэх вэ?

Боловсролын байгууллагууд төлбөрийн сануулга, шалгалтын хуваарь, хичээлийн амралт, эцэг эхийн хурал зэрэг олон төрлийн мэдээллийг тогтмол хүргэх шаардлагатай байдаг. Эдгээрийг гар аргаар илгээх нь цаг хугацаа их шаарддаг төдийгүй мэдээлэл хоцрох, алдаатай хүрэх эрсдэлийг нэмэгдүүлнэ.
CallPro Text үйлчилгээ ашиглан олон зуун хүнд мэдээллийг нэгэн зэрэг, богино хугацаанд хүргэх боломжтой. Жишээлбэл, шинэ анги нээгдэх, хямдрал, урамшууллын хугацаа эхлэх, төлбөрийн сануулга зэрэг мэдээллийг мессеж болон Viber апп ашиглан олон суралцагч, эцэг эхэд нэгэн зэрэг илгээнэ. Ингэж мэдээлэл цаг алдалгүй хүрч, идэвх болон оролцоо нэмэгдэх боломжтой.
Үүний зэрэгцээ мэдээлэл авсан хүмүүс болон зорилтот хэрэглэгчид рүү чиглэсэн сурталчилгааны дуудлага буюу телемаркетинг хийж болно. Дуудлага хийн, мэдээллээ аудио хэлбэрээр хүргэх энэ маркетингийн арга нь богино хугацаанд олно хүнд хүрдэгээрээ давуу талтай.
Боловсролын байгууллагын үнэ цэнэ нь зөвхөн сургалтын хөтөлбөрөөр хэмжигдэхгүй. Харин суралцагч, эцэг эхэд үзүүлж буй үйлчилгээ, мэдээллийн хүртээмж, байгууллагын зохион байгуулалт, ажилтнуудын хамтын ажиллагаагаар тодорхойлогддог.
Танай байгууллагын үйл ажиллагаа, цар хүрээнд тохирсон зөвлөгөө, шийдлийг манай мэргэжилтнүүд үнэ төлбөргүй үзүүлж байна.
Зөвлөгөө авахыг хүсвэл доорх хэсэгт мэдээллээ үлдээгээрэй.


