Үйлчилгээ
2026-09-29

Хариулахаас шинжлэх хүртэл дуудлагын төвийн CallPro AI шийдлүүдийг танилцуулъя

Хиймэл оюун ухаан бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтэрч, хэрэглэгчтэй харилцах арга барилыг шинэчилж байна.

5
минут уншина
FacebookTwitter (X)LinkedIn

Хэрэглэгчийн асуултад хариулах, дуудлага бүрийг шалгах, олон мянган ярианаас хэрэгтэй мэдээлэл хайх, тайлан боловсруулах гээд харилцагчийн үйлчилгээний өдөр тутмын ажил их. Харин эдгээр ажлын тодорхой хэсгийг хиймэл оюун ухаанд даатгавал юу өөрчлөгдөх вэ?

CallPro хиймэл оюун ухаанд суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээ зах зээлд нэвтрүүлж эхэллээ

Хиймэл оюун ухаан бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтэрч, хэрэглэгчтэй харилцах арга барилыг шинэчилж байна. Зөвхөн мэдээлэл өгөхөөс эхлээд дуудлагад хариулах, боловсруулах, харилцагчийн хүсэлтийг ойлгох, үйлчилгээний чанарт дүн шинжилгээ хийх хүртэл AI-ийн хэрэглээ улам өргөжсөөр байна.

Дуудлагын төв болон харилцагчийн үйлчилгээний өдөр тутмын ажлыг хөнгөвчлөхөөс гадна байгууллагын өгөгдөлд тулгуурлан ажиллах, автоматжуулах, илүү хурдан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх дараах AI шийдлүүдийг бид санал болгож байна.

Дуудлага, чатад хариулах AI оператор

Ажлын бус цагаар хэрэглэгч залгах, чат бичих эсвэл нэг асуултыг өдөрт хэдэн арван удаа давтан тайлбарлах үе байгууллага бүрд бий. Ийм үед хэрэглэгчийг удаан хүлээлгэхийн оронд хиймэл оюунт оператор дуудлагыг хүлээн авч, яриаг нь ойлгон, байгууллагын мэдээлэлд тулгуурлан тохирох хариултыг өгч чадна. 

Тухайлбал, үйлчилгээний үнэ, ажиллах цаг, салбарын байршил, захиалгын явц зэрэг түгээмэл мэдээллийг шууд хүргэж, илүү төвөгтэй асуудлыг мэргэжлийн операторт шилжүүлэх боломжтой.

Ирсэн дуудлагад хариулахаас гадна, мөн хэрэглэгч рүү залгах буюу байгууллагын гарах дуудлагыг автоматжуулах боломжтой.

Жишээлбэл, шинэ бүтээгдэхүүн танилцуулах, үйлчилгээний хугацаа дуусахыг сануулах, хэрэглэгчийн мэдээлэл шинэчлэх, санал асуулга авах, өмнөх хүсэлтийн дагуу эргэн холбогдох зэрэг олон төрлийн дуудлагыг хормын дотор гүйцэтгэнэ. Өмнө нь операторуудын олон өдөр зарцуулдаг байсан ажлыг автоматжуулж, олон хэрэглэгчтэй дараалан холбогдоход CallPro AI тусална.

Чатны хувьд ч ялгаагүй. Сошиал сувгаар “Захиалга маань ямар шатандаа явж байна?” гэж асуусан хэрэглэгч хариу хүлээн суух шаардлагагүй. Хиймэл оюунт чатын туслах шаардлагатай бүх асуултад танай ажилтан мэт хариу өгнө.

Үйлчилгээний чанарыг үнэлэх AI туслах

Өдөрт 50, 100, цаашлаад хэдэн зуун хэрэглэгчтэй ярьдаг байгууллагад дуудлага бүрийг менежер гараар сонсож шалгах нь амаргүй ажил. Дуудлагын чанарыг үнэлэх, стандартыг мөрдүүлэх, операторын гүйцэтгэлийг үнэлэх энэхүү ажлыг одоо CallPro AI-д даатга.  

Хэрэглэгчтэй хийсэн дуудлагуудыг дуудлагын чанарыг үнэлэх хиймэл оюунт туслах автоматаар шалгаж, байгууллагын үйлчилгээний стандарт болон шалгуур үзүүлэлттэй харьцуулан үнэлэх юм.

Жишээ нь, оператор хэрэглэгчтэй мэндэлсэн эсэх, шаардлагатай мэдээллийг өгсөн эсэх, тодорхой үг хэллэг ашигласан эсэх, асуудлыг шийдвэрлэсэн эсэх зэрэг шалгуурыг автоматаар шалгаж болно.

Ингэснээр менежер аль операторын харилцаанд анхаарах шаардлагатай байгаа, ямар алдаа гарган гэдгийг илүү хурдан олж мэднэ. Мөн үйлчилгээний чанарыг зөвхөн нэг, хоёр дуудлагаар бус олон мянган харилцан ярианы түвшинд хянах боломжтой. Ингэснээр сургалт шаардлагатай оператор, давтагдаж буй үйлчилгээний асуудал, хэрэглэгчийн сэтгэл ханамжид нөлөөлж буй цэгүүдийг тодорхойлоход тусална.

Дуудлагад анализ хийх AI туслах

Дуудлагад анализ хийх хиймэл оюунт туслах нь харилцан яриа бүрийг бичвэр болгон хөрвүүлж, тухайн харилцан ярианаас шаардлагатай мэдээллийг автоматаар ялган, ангилал үүсгэж, дуудлагын түүхийг илүү цэгцтэй хөтөлнө. 

  • Харилцан яриаг бичвэр болгон хөрвүүлнэ
  • Гол утга санааг хураангуйлна
  • Дуудлагыг ангилан төрөлжүүлнэ

Жишээлбэл, сарын хугацаанд 10,000 дуудлага ирсэн бол тэдгээрээс хэд нь төлбөрийн асуудалтай, хэд нь буцаалт хүссэн, хэд нь гомдол гаргасан, хэд нь бүтээгдэхүүний мэдээлэл асуусныг гараар нэг бүрчлэн ангилах шаардлагагүй. 

Сарын тайлангаас буцаалттай холбоотой дуудлага огцом өссөн нь харагдвал байгууллага шалтгааныг нь цааш судалж, бүтээгдэхүүн, үйлчилгээ эсвэл мэдээллийнхээ аль хэсгийг сайжруулах шаардлагатайг тодорхойлж болно.

“Танай хэрэглэгчид хамгийн их юу асууж байна вэ?”

Ингэж олон мянган дуудлагаас хэрэглэгчдийн нийтлэг асуудал, хэрэгцээ, хандлагыг илүү хялбар олж харах боломжтой.

Мөн хэрэглэгчийн мэдээлэл, дуудлага болон CallPro платформын өгөгдлөөс шаардлагатай мэдээллээ хурдан хайж олох, нэгтгэхэд платформын туслах хажууд тань үргэлж байх болно. Олон цэс, тайлангаас мэдээлэл хайхын оронд хэрэгтэй зүйлээ хурдан олж, өөрт шаардлагатай графикийг бий болгон, ойлгоход нь тусалж тайлбарлана.

Харин зөвхөн ажилтанд зориулсан чат яриа, дуудлага уулзалтын хураангуйг харуулах, хүссэн тайланг гаргах, боловсруулах, мэдэгдэл илгээж, асуулт бүрд нь хариулах хувийн туслах ажилдаа ороход бэлэн боллоо.

‍‍

Ажлын бүтээмжээ нэмэгдүүлж, хиймэл оюуны шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг хүсвэл доорх хэсэгт  мэдээллээ үлдээгээрэй. 

‍

Viber