Үйлчилгээ
2026-09-23

CallPro Platform-ийн үндсэн цэс шинэчлэгдэж, Аряа туслахтай боллоо

CallPro Platform-ийн үндсэн цэс шинэчлэгдэж, платформын туслахтай боллоо.

5
минут уншина

Ажлаа хурдан, хялбар хийхэд цэсийн зохион байгуулалт нь маш чухал үүрэгтэй. Тиймээс платформыг илүү энгийн, ойлгомжтой, цэгцтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бид үндсэн цэсийн бүтэц, байршлыг шинэчиллээ. Хэрхэн яаж өөрчлөгдсөнийг танд тайлбарлаж өгье.

ҮНДСЭН ЦЭС яаж өөрчлөгдсөн бэ?

CallPro Platform-ийг ашиглах бүрд хамгийн түрүүнд харагдах үндсэн цэс нь хэрэглэгчийн бүтээгдэхүүний талаарх ойлголт, төсөөллийг бүрдүүлэх чухал хэсэг юм.

Эхний бүлэг цэсэд илүү хэрэглээтэй, тохиргоо хийдэг, тогтмол ашигладаг цэсүүдийг оруулсан бөгөөд хоёр дахь бүлэг цэсэд үндсэн үйлчилгээний цэсүүд харагдана. Инбокс болон Хэрэглэгч цэс нь бидний хэрэглэж сурсан хэвээр буюу нэгдсэн чатад хариулах, хэрэглэгчийн сангийн мэдээлэл хадгална. Харин Захиалга болон Тайлан цэсийг шинэчиллээ. Шинэ цэсүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг доошоо гүйлгэн уншаарай.

Ингэснээр таны өдөр тутам, тогтмол ашигладаг цэсүүдийг илүү ойр, “гар доорх” байрлалд шилжүүлж, хэрэгтэй мэдээлэл болон үйлдлүүддээ илүү хурдан хийх боломжийг бүрдүүллээ.

Одоо хамгийн эхний цэс бол ИНБОКС

Сошиал хаяггүй байгууллага гэж үгүй. Хэрэглэгчид танай байгууллагатай аль сувгаар холбогдохыг та биш, тэд өөрсдөө сонгодог. Тиймээс хэрэглэгчидтэй харилцах мессеж, Facebook, Instagram, WhatsApp, Viber зэрэг олон сувгаас ирэх асуултуудад Инбокс цэсийг нээж бүгдэд нь зэрэг хариулах ажил хөнгөвчилсөн цэсийг дээр байршууллаа.

Энд байгууллагын бүх сошиал хаягаасаа нэгэн зэрэг хэрэглэгчидтэйгээ харилцах боломжтой. Олон апп нээж, зурвас бүрийг тусад нь шалгах шаардлагагүй. Нэг цэсээс бүх харилцагчдаа харж, асуултад нь хялбар хариулаарай.

Кампанит ажлуудаа хийхэд зориулсан ЗАХИАЛГА цэс

Олон хэрэглэгчид рүү илгээх Viber, Whatsapp, түргэн болон масс мессеж илгээх, телемаркетингийн ажлыг илүү цэгцтэй зохион байгуулах “Захиалга” шинэ цэс нэмэгдлээ. Ингэснээр байгууллага мессеж илгээхээс эхлээд олон харилцагч руу хийх дуудлагын кампанит ажлаа нэг дороос төлөвлөж, удирдах боломжтой болж байгаа юм. Тухайн кампанит ажлын явц, үр дүнг хянахад ч илүү хялбар болсон. Өөрөөр хэлбэл, олон хэрэглэгчтэй зэрэг харилцах ажлыг тус тусад нь удирдах биш, нэг цэсээс бүгдийг нь хянах боломж бүрдлээ.

ТАЙЛАН бүрийг нэгтгэсэн цэс

CallPro Voice, Text, Teams, Social үйлчилгээний бүх тайланг нэг дор төвлөрлөө. Өмнө нь үйлчилгээ тус бүр рүү нэвтэрч, тайлангаа тусад нь шалгадаг байсан бол одоо бүх тайланг нэг цэсээс харах боломжтой боллоо. Ингэснээр олон төрлийн үйлчилгээний тайланг нэг дороос хянаж, шаардлагатай мэдээллээ илүү хурдан олох болно.

Өөр өөр цэсээр дамжих шаардлагагүй. Нэг цэсийг нээгээд, бүх тайлангаа хараарай.

ТОХИРГОО цэс хаана байгаа вэ?

Хамгийн доод хэсэгт Тохиргоо цэс байрлаж байна. 😊

‍Аряа гэж хэн бэ?

Энэ бол CallPro Platform дотор ажиллах платформын туслах буюу AI Assistant юм. Системийн бүтэц, тохиргоо, тайлан, үндсэн үзүүлэлтүүдийг энгийнээр тайлбарлахаас гадна байгууллагын дата мэдээлэлд дүн шинжилгээ хийж, шаардлагатай мэдээллийг хурдан гаргаж өгнө.

Аряа хүссэн график, тайлан үүсгэж, системийн аль хэсэгт ямар үйлдэл хийхийг алхам алхмаар зааварчилж чадна.

Ингэснээр ажилтан олон цэс, тайлан дундуур хайж цаг алдахгүйгээр хэрэгтэй мэдээллээ шууд асууж болно.

Ажилтанд хэрэгтэй мэдээлэл, тайлан үзүүлэлтийг тайлбарлаж, систем ашиглалтыг зааварчлах Платформын туслах
‍Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хэсэгт мэдээллээ үлдээн эсвэл 72727070 дугаарт хандан зөвлөгөө, мэдээлэл аваарай.
Viber