Таны илгээсэн мессеж хэрэглэгчдэдээ хүрч, бодит борлуулалт болж чадаж байна уу? Мессежний 98% нь уншигддаг гэх статистик нь энэ сувгийг яагаад орхиж болохгүйг харуулж байна.
Гэвч мессежийг буруу ашиглавал хэрэглэгчдэд хүрэхийн оронд залхааж, бүр блоклуулах эрсдэлтэй. Тэгвэл хэрэглэгч “Дахиад л реклам байна” гэж бодохын оронд “Энэ надад хэрэгтэй мэдээлэл байна” гэж хүлээж авахын тулд юуг анхаарах вэ?
Харилцагчаа залхаахгүйгээр үр дүнтэй хүрэх мессеж маркетингийн 5 нууц, мөн илүү ухаалгаар ашиглаж болох шинэлэг сувгуудын талаар хүргэе.
1. Зорилгодоо тохирсон сувгаа сонго

Бүх мессежийг нэг сувгаар хүргэх шаардлагагүй. Мессежний зорилго, агуулга, хэрэглэгчээс хүлээж буй үйлдэлдээ тохируулан сувгаа сонгох нь илүү үр дүнтэй.
Яаралтай, богино хэмжээний масс хэрэглэгчдэд зориулах бол энгийн мессежээр, захиалга баталгаажуулах, төлбөрийн баримт, мэдээлэл, нэг удаагийн нууц үг зэрэг давтагддаг үйлдлийг автоматжуулан хүргэж болно. Харин зураг, линк, цааш үйлдэл хийх боломжтой Viber мессежийг хэрэглэгчийн сонирхлыг өдөөх, бизнесийн өнгө төрхийг бүрдүүлэх зорилготой тохилдолд илүү үр дүнтэй. Ялангуяа урамшуулал, бүтээгдэхүүний мэдээллийг илгээвэл хэрэглэгчийн анхаарлыг илүү татах боломжтой.
Товчхондоо, мессеж бүрт нэг суваг тохирохгүй. Зөв мэдээллийг зөв сувгаар хүргэснээр зардлаа хэмнэж, мессежний үр дүнгээ нэмэгдүүлэх боломжтой.
2. Харилцагч бүрт тусгайлсан мессеж илгээ
Бүх харилцагч руу ижил мессеж илгээхийн оронд нэр, худалдан авалт, хэрэглээний түүх зэрэг мэдээлэлд тулгуурлан мессежээ хэрэглэгчийн хувийн онцлогт нь тохируулан илгээх нь илүү дотно сэтгэгдэл үлдээдэг. Жишээ нь, “Харилцагч Нармандах, таны гишүүнчлэлийн эрх 5 хоногийн дараа дуусна” гэх мэт мессеж хэрэглэгчид илүү хамааралтай, хэрэгтэй санагдана.
CallPro Text үйлчилгээ ашигласнаар танай байгууллагын дотоод системтэй холбогдон, харилцагч бүрт тохирсон мессежийг автоматаар илгээнэ.
Мөн хэрэглэгчдээ нас, хэрэглээ, худалдан авалтын давтамж зэрэг төрөл бүрийн үзүүлэлтээр сегментчилж болно. 20 настай шинэ хэрэглэгчийн хэрэгцээ, 50 настай олон жил үйлчлүүлж буй хэрэглэгчийн хэрэгцээ өөр. Тиймээс хэрэглэгч бүрт ижил мессеж илгээхийн оронд, яг түүнд хэрэгтэй мэдээллийг нь хүргээрэй.
3. Дараагийн үйлдлийг тодорхой болго

Хэрэглэгчийн утсанд өдөр бүр олон арван сурталчилгаа, мэдэгдэл ирдэг. Тиймээс танай мессежийг нээж уншихын тулд эхлээд “Надад ямар хэрэгтэй вэ?” гэсэн асуултад хариулах ёстой. Уншсан даруйд ямар ашигтай байх нь ойлгомжтой байхаас гадна дараагийн алхам нь ч тодорхой байх хэрэгтэй.
Мессежийг асуудал → шийдэл → үйлдэл гэсэн энгийн бүтэцтэй байлгаж болно.
Жишээ нь, “Шинэ коллекц ирлээ. Өөрт тохирох загвараа одоо сонгоорой.” Үүний дараа “Шууд захиалах”, “Дэлгэрэнгүй үзэх” зэрэг CTA (call to action) буюу хэрэглэгч шууд үйлдэл хийх товч байршуулснаар хэрэглэгчийг хялбар “ятгах” боломжтой.
Viber мессежний гол давуу тал нь энэ бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү сонирхолтой хэлбэрээр танилцуулж, хэрэглэгчийг шууд дараагийн алхамд хөтлөх юм.
Зурагтай мессеж нь хэрэглэгчийн худалдан авах үйлдлийг илүү өдөөдөг.
4. Цагийн тохиргоо болон давтамж
Сайн мессеж ч буруу цагтаа очвол спам шиг санагдаж болно. Өглөө ажилдаа яарч буй хүнд урт сурталчилгаа илгээхийн оронд хэрэглэгчийн хэрэгцээ үүссэн мөчид нь мэдээллээ хүргэх нь илүү үр дүнтэй.
Ихэнх төрлийн маркетингийн мессежийг 09:00–20:00 цагийн хооронд илгээж, нэг мэдээллээ хэт ойрхон давтахаас зайлсхийх нь зүйтэй. Урамшууллын мессежийг хэт ойрхон давтах нь хэрэглэгчийг залхааж, мессежийг хаах, блоклох эрсдэлийг нэмэгдүүлнэ. Харин захиалга баталгаажуулах, төлбөр, хүргэлт зэрэг хэрэглэгчийн үйлдэлтэй холбоотой мэдээллийг автоматжуулж, хэрэгцээ үүссэн яг тэр мөчид хурдан хүргэж болно.
Тиймээс мессежний үр дүнг “хэдэн мессеж илгээсэн бэ?” гэхээс гадна, “зөв хүнд, зөв цагт хүрсэн үү?” гэдгээр хэмжээрэй.
Зөв цаг + зөв давтамж = илүү сайн хэрэглэгчийн туршлага
5. Мэдээлэл авахгүй байх сонголт олгох
Спам ба чанартай маркетингийн гол ялгаа нь сонголт юм. Хэрэглэгчид хүссэн үедээ маркетингийн мессежээс татгалзах боломж олгох нь тэдний сонголтыг хүндэтгэж буйг харуулна. Мөн идэвхгүй хэрэглэгчдэд дахин дахин мессеж илгээх зардлыг бууруулж, үнэхээр сонирхож буй хэрэглэгчдэдээ илүү оновчтой хүрэх боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр хэрэглэгч өөрийн хүссэн мэдээллээ сонгох эрхтэй болж, танай брэндтэй харилцах харилцаа илүү эерэг хэвээр үлдэнэ.
Хэрэглэгчид сонголт өгнө гэдэг нь харилцааг таслах биш, харин итгэлцлийг хадгалах нэг хэлбэр юм.

Байгууллагынхаа зардлыг оновчилж, борлуулалтаа өсгөх мессеж шийдлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авах бол доорх хэсэгт мэдээллээ үлдээгээрэй. Манай мэргэжилтнүүд таны хэрэгцээнд тохирсон шийдэл, зөвлөгөөг үнэ төлбөргүй санал болгох болно.



