Спа, үсчин, велнэсс төв зэрэг гоо сайхны салбарт хэрэглэгчийн сэтгэл ханамж, эерэг туршлага нь салоны хаалгаар алхаж орохоос өмнө буюу дуудлага хийж, чатаар харилцах мөчөөс эхэлдэг.
Гоё интерьер, чанартай бүтээгдэхүүн байгаад ч харилцааны жижиг алдаанаас болж үйлчлүүлэгчээ алдах нь бий. Салонуудын түгээмэл гаргадаг харилцааны 5 алдаа болон тэдгээрийг технологийн тусламжтайгаар хэрхэн шийдвэрлэх зөвлөмжийг хүргэж байна.
1. Байнгын үйлчлүүлэгчээ танихгүй байх

Байнгын үйлчлүүлэгч залгахад "Ямар үйлчилгээ авах вэ?, Өмнө нь ямар хүнээс үйлчилгээ авсан бэ?" гэх зэргээр анх залгаж буй мэтээр асуух нь харилцааг хүйтэн, хөндий болгож, сэтгэл ханамжийг шууд унагаадаг. Эсрэгээр нь дуудлага аваад л нэрийг нь дурдаж, авдаг үйлчилгээг нь шууд санал болгодог байх хэрэгтэй. Үүний тулд:
- Үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг бүртгэх - Дуудлага, мессеж ирэхэд үйлчлүүлэгчийн мэдээлэл, өмнө авсан бүх үйлчилгээний мэдээллийг харах боломжтой систем ашиглаарай. Ингэснээр үйлчлүүлэгчтэйгээ халуун дотноор харилцах боломж бүрдэнэ.
- VIP үйлчлүүлэгчийнхээ дугаарыг таних - Утсандаа дуудлагыг хүлээлэггүй авдаг тусгай шугам нэмээрэй.
2. Үйлчилгээ үзүүлж байхдаа дуудлага авах, утсаар ярих

Судалгаанаас үзэхэд үйлчлүүлэгчийг хамгийн ихээр бухимдуулдаг зүйл бол үйлчилгээний дундуур утсаар ярих байдаг. Ихэнх салонууд утсанд хариулах тусдаа ажилтангүйн улмаас энэ алдааг маш их гаргадаг. Эсвэл хүлээн авагч ажилтан үйлчлүүлэгчээ угтах, төлбөр тооцоо хийх, цаг бүртгэх гэх мэт ажлуудынхаа хажуугаар дуудлагад хариулдаг. Хэрэглэгч үйлчилгээнээс гадна тав тух, амралт, халамж авахаар танайхыг зорин ирж буй тул дараах шийдлүүдийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
- Дуудлагыг хуваарилах - Дуудлагад ганцхан ажилтан хариулах бус, тухайн үед завтай байгаа бусад ажилтнууд хариулах боломжтойгоор дуудлагаа хуваарилах.
- Автомат хариулагч ашиглах - Залгасан харилцагчид үнэ, байршил, цагийн хуваарийн мэдээллийг автомат дуут цэсээр өгдөг болсноор ажилтны дуудлагад хариулах ачааллыг бууруулна.
- Алдсан дуудлагыг автоматаар бүртгэх - Хариулах боломжгүй үед ирсэн дуудлагуудад эргэн залгах тухай автомат хоолой тоглуулж, мэдээллийг бүртгэн эргэн залгах.
3. Захиалсан цагийг урьдчилж сануулахгүй байх

Үйлчлүүлэгчид цагаа мартах эсвэл замын түгжрэл, төлөвлөгөөний өөрчлөлтөөс болж цагаасаа хоцрох, ирэхгүй байх зэрэг тохиолдол элбэг. Ийм үед сануулга аваагүй үйлчлүүлэгч өөрийгөө буруутгахаас илүү салоны зохион байгуулалтад сэтгэл дундуур үлддэг. Нөгөө талд үйлчилгээний байгууллага сул зогсож, орлогоо алдах эрсдэл үүрдэг.
Үүний эсрэг авах арга хэмжээ бол захиалгын цагийг тодорхой давтамжтайгаар үйлчлүүлэгчид сануулж, баталгаажуулах үйлдэл юм. Энэ үйлдлийг ажилтны оролцоогүй болгон бүрэн автоматжуулж ажлаа хөнгөвчлөөрэй.
- Автомат мессеж илгээх - Үйлчлүүлэгчийн гар утас руу тогтсон цагийн хуваарийн дагуу захиалгын цаг болон байршлын мэдээллийг мессежээр илгээгээрэй.
- Автомат дуудлагаар сануулах - Зөвхөн мессеж сануулга хангалтгүй бол автоматаар залгаж "Та маргааш 14:00 цагийн захиалгадаа ирэх боломжтой юу? Тийм бол 1, цагаа цуцлах бол 2 товчийг дарна уу" гэх мэтээр хариулт авч, цаг бүртгэлээ шинэчлэх.
4. After-Сare буюу үйлчилгээний дараах гам, заавар, зөвлөгөөг өгөхгүй байх

Үйлчилгээ дууссаны дараа анхаарах зүйлс, гэрийн нөхцөл дэх арчилгаа, хориглох зүйлс, үр дүнг дэмжих зөвлөгөөг боломжит сувгаар өгч хэрэглэгчтэйгээ холбоотой байх нь сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх бас нэгэн арга болдог. Үнэнч үйлчлүүлэгчээ нэмж, цаг захиалгаа бүрдүүлэхийн тулд дараах шийдлүүдийг туршиж үзэхийг санал болгож байна.
- Үйлчилгээний үр дүнг асуух, зөвлөгөө өгөх мессежийг автоматжуулах - Үйлчилгээ авснаас хойш тодорхой хугацааны дараа үйлчилгээний үр дүн, биеийн байдал зэргийг асууж, зөвлөгөө бүхий мессежийг автоматаар илгээ.
- Дараагийн цаг захиалгыг сануулах - Үйлчилгээний үр дүн буурах, дараагийн үйлчилгээнд орох боломжтой хугацаа дөхмөгц автоматаар цаг захиалах сануулгыг илгээдэг байх.
5. Дуудлага, чатад хариу өгөхгүй удах
Үйлчлүүлэгчид ихэвчлэн оройн цагаар буюу ажлын цагийн дараа хувийн ажлаа төлөвлөдөг. Ийм үед салоны утас хаалттай байх, чатад хариу өгөхгүй удах нь хэрэглэгчийг шууд дараагийн сонголт руу хүргэдэг. Тиймээс:
- Онлайн цаг захиалгын систем нэвтрүүлэх - Үйлчлүүлэгч заавал утастаж эсвэл чатаар хүнээс асуулгүйгээр боломжтой цаг, үнийн мэдээллийг хараад цагаа захиалах боломжтой системтэй болох.
- AI дуудлага, чатын туслахтай болох - Ажлын бус цагаар таны өмнөөс дуудлага, чатад хариулж, шаардлагатай мэдээллийг өгнө.
Гоо сайхны салбарт өрсөлдөөн нэмэгдэж буй өнөө үед зөвхөн гоё тохижилт, чанартай бүтээгдэхүүнээс илүү харилцагчийн үйлчилгээ, хурд, уян хатан байдал, харилцааны нарийн зохион байгуулалт нь танай салонын бусдаас ялгарах гол хүчин зүйлс болох болно.

CallPro-ийн харилцаа холбооны шийдлүүдийг нэвтрүүлснээр
- Цаг захиалгын алдагдлыг 30-50% бууруулна
- Дуудлага бүрийг борлуулалт болгоно
- Үйлчлүүлэгчдэдээ мартагдашгүй эерэг туршлагыг бэлэглэнэ.
Манай мэргэжилтнүүдтэй яг одоо холбогдон өөрийн салонд тохирох харилцаа холбооны шийдлийн талаар үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай!



